Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Далай лам Барак Обамтай уулзлаа

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн лхагва гарагт Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн Далай ламтай хувийн чанартай уулзсан ч энэ нь Төвдийн асуудлаарх Вашингтоны байр суурийг өөрчлөхгүй гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жош Эрнест сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

“Хэдийгээр уулзалт Цагаан ордны албан өрөөнд биш, орон сууцны хэсэгт  болсон ч  гэсэн энэ нь Төвдийн асуудлаарх АНУ-ын байр суурийг огтхон ч өөрлөхгүй гэдгийг би дахин тэмдэглэж байна. Төвд бол  биднийхээр БНХАУ-ын нэг хэсэг, АНУ хэзээ ч Төвдийн тусгаар тогтнолыг дэмжсэн мэдэгдэл хийж байгаагүй” гэж Эрнест хэлжээ.

Үүний өмнө БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Далай ламтай уулзах гэж байна хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ уулзалтын үр дүнгийн тухай АНУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга  “АНУ-ын ерөнхийлөгч, дээрхийн гэгээнтэн хоёр БНХАУ, АНУ-ын хамтын ажиллагааны чухлыг тэмдэглэлээ” гэсэн байна.
Эрнест бас Барак Обама ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийнхээ хугацаанд Далай ламтай дөрөв дэх удаагаа уулзаж байна гэж онцолжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан