Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Монголчууд шуудангийн индексээс татгалзах нь

Монголын шуудангийн байгууллага өнөө хүртэл ашиглаж ирсэн Шуудангийн индексээс татгалзаж британийн What3Words систем ашиглахаар болж байна.  Өмнө нь хэрэглэдэг байсан шуудангийн индексээр хаягладгийг гурван өөр үсгээр сольж ирэлхийлснээр дэлхийн аль ч цэг, өнцөгт байгаа байрлалыг тогтоодог болно гэж энэ санааг дэвшүүлэгчид үзэж байна.

Энэ нь хэрэглэгчдийг заавал шуудангийн тодорхой хаягтай байхыг шаардддаггүйгээрээ давуу талтай. Шуудангийг ийм тодорхой хаяггүй хүн манай гариг дээр хэдэн тэрбумаараа байгаагийн нэг хэсэг нь монголчууд.

Монголд нэг хавтгай дөрвөлжин км газарт ердөө хоёр хүн ногддог, тэгээд бас хүн амынх нь 25 орчим хувь нь нүүдэлчин малчид. Нэг газраасаа хэдэн өдрийн дараа нүүгээд хэдэн арван км-ийн цаана очсон байдаг ийм хүмүүст  хаягаар захидал бичиг хүргэнэ гэдэг тун бэрхшээлтэй.

Британийн What3Words систем нь харин дэлхийн янз бүрийн хэлний 40 мянга гаруй ашиглаж энэ үг тус бүр нь 3х3 метрийн талбайг илэрхийлдэг. Москвагийн улаан талбай гэхэд л “Духовка.Прибой.Сушилка” гэдэг үгээр илэрхийлэгддэг бол Киевийн төв талбай нь "Парус.Ферма.Набег” гэсэн гурван үгээр илэрхийлэгдэх жишээтэй.

Ийм болохоор энэ системийг авч ашиглах нь дэлхийн аль ч өнцөг, цэгт байгаа хүний байрлалыг тодорхойлж, захидал бичиг хүргэх нь хялбар гэж монголчууд үзэж байгаа юм байна хэмээн  Оросын write-read.ru сайтад бичжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан