Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд Нью-Йорк хамгийн таатай хот

Бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд хамгийн таатай хот бол Нью-Йорк, Сан-Франциско, Лондон гэж “Dell” компани үзжээ. Тус компанийн судалгааны баг дэлхийн хотуудыг соёл, эмэгтэйчүүдэд ашигтай капитал, технологи зэрэг хэд хэдэн шалгуураар үнэлж,  дүгнэжээ. Мэдээж юун түрүүнд бүсгүйчүүдийн бизнес эрхлэхэд таатай орчин, олон нийтийн зүгээс үзүүлэх дэмжлэг, эдийн засгийн нь өсөлт, хурдац зэргийг харгалзан үзсэн байна.

Судалгааны дүнгээр нэгдүгээрт, Америкийн Нью-Йорк хот орсон бол хоёр, гуравдугаарт Сан-Франциско, Лондон хот орсон байна. Эхний 10-т Стокгольм, Сингапур, Торонто, Вашингтон, Сидней, Парис, Сиэтл хот оржээ. Нийтдээ ийм таатай нөхцөлтэй хотын жагсаалтад манай гаригийн 25 хот орсон байна.

“Техник технологийн дэвшил, эмэгтэйчүүдийн ажлын байр зэрэг нь дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой. Бидний судалгааны дүнгээс үзэхэд энэ талаар, эмэгтэйчүүдийг дэмжихэд зарим улс орон, хот багагүй санаачлага гаргаж, тэдний зүгээс талархал хүлээн, дэмжлэг авч байгаа нь харагдлаа” гэж Dell компанийн ахлах дэд ерөнхийлөгч, маркетинг хариуцсан захирал Карен Кинтос мэдэгдсэн байна. Судалгааны дүнгээс үзвэл эмэгтэйчүүдээс дэмжлэг авахын тулд хотуудын эдийн засгийн өсөлтийн 86 хувь нь тэдэнд таатай нөлөөтэй байх шаардлагатай гэжээ.

Энэ жилийн судалгаанд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хэр таатай болохыг тодорхойлохын тулд дэлхийн 50 хотыг хамруулсан юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан