Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуралдааныг ахаллаа.

Хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ШТС-уудын гаднах дарааллыг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.

Тухайлбал, ШТС-уудын ажилтнуудын ээлж хүлээлцэх цагийг өглөөний 08:30-09:00 цаг байсныг 11:00 цаг болгон өөрчлөх зохицуулалт хийнэ.

Өглөөний оргил ачааллын үеэр зарим ШТС ээлж хүлээлцэх шалтгаанаар шатахуун түгээлтийг түр зогсоосноор автомашины дараалал нэмэгдэж, авто замын хөдөлгөөнд нэмэлт ачаалал үүсгэж байгаа тул ийнхүү ээлж хүлээлцэх цагийг хойшлуулж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв энэхүү зохицуулалтыг мөрдөж, иргэдийн ажил, сургуульдаа зорчих өглөөний оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй зохион байгуулахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.

Мөн улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Шатахууны шуурхай штабаас импортын татан авалтыг нэмэгдүүлэх, тээвэрлэлт, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх, шатахууныг ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан