Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн бодлогыг бүрэн дэмжиж, хамтран ажиллана Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс ажиллаж эхэлнэ Ц.Идэрбат: Малын вакцины импортын хамаарлыг бууруулж, 11 дүгээр сард шүлхийн вакциныг гаргахад анхаарч байна ТББХ: 2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хувиар нэмэхээр тусгажээ МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа Монгол, Өвөр Монгол үндэсний бөхчүүд “ Хийморь” халз барилдаан аравдугаар сарын 10-нд болно Дуу-Дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан зөрчил 54 хувиар өсжээ БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД МИХАИЛ СЕРГЕЕВИЧ ОРДА ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө "Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний шилжилтийн бодлогыг бүрэн дэмжиж, хамтран ажиллана

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар шинээр томилогдсон Томас Графыг хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтаар Монгол Улсын Эрчим хүчний салбарыг  хөгжүүлэх шинэчлэлийн стратеги, төлөвлөгөө тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг  нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх чиглэлд хоёр орны хамтын ажиллагаа, санал санаачлага, боломжийн талаар санал солилцлоо.

Манай улсын хувьд  ХБНГУ-тай  эрчим хүчний салбарт эрчим хүчний үр ашиг, хэмнэлт, системийн найдвартай байдал, бодлогын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр урт хугацааны стратегийн хүрээнд хамтран ажилласаар ирсэн.

Одоогийн байдлаар Германы Сэргээн босголт зээлийн банктай “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх” болон “Өргөө 110/10 кВ-ын дэд станц, 110 кВ-ын кабель шугам барих” төслүүдийг амжилттай үргэлжлүүлж байгаа бол 2025 онд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол Улсын тогтвортой эрчим хүчний чадавхыг хөгжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй.

Цаашид Монгол Улс, ХБНГУ-ын Сэргээн босголтын зээлийн банк хооронд зээлийн хэлэлцээр байгуулж, “Тавантолгой-Даланзадгад-Нарийнсухайт чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 385 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг салбарын сайд илэрхийллээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Өмнөговь, Баянхонгор зэрэг говьд орших хилийн бүс орчмын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа сайжирч, уул уурхай, аялал жуулчлал дагасан хэрэглээ, Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай, Хүрмэн, Гурвантэс зэрэг сумдыг дагасан үйлдвэржилт, экспортын орлого олох уул уурхайн төслүүд амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэх юм.

Түүнчлэн сайд Б.Найдалаа Монгол орны хөдөө орон нутаг, алслагдсан сумдад тархмал буюу сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна эрчим хүчний инженер техникийн ажилтнуудыг сургаж дадлагажуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцлов. Ялангуяа Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр  боловсон хүчин бэлтгэх хөтөлбөр боловсруулах, Герман улсаас туршлага судлах чиглэлийг ажил хэрэг болгох зэрэг хамтын ажиллагааны боломжуудыг дурдлаа.

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Томас Графын зүгээс Монгол Улсын эрчим хүчний салбарт хийх шинэчлэлийн бодлогыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд ялангуяа сэргээгдэх эрчим хүчийг сэргээж, хөрөнгө оруулалтын  таатай орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа салбарын сайдад талархал илэрхийллээ. ХБНГУ-ын хувьд байгалийн баялаг, нөөцөө ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх шинэ төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж буй Монгол Улсын шилжилтийн бодлогыг талархан дэмжиж, цаашид ч хөгжлийн түншлэгчээр хамтран ажиллахад бэлэн гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан