Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Мэдэгдэл
Төрийн албыг худалдаж, мөнгө босгох тухай МАН-ын удирдлагуудын ярьсан аудио бичлэг сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдлаа. Энэ мэдээллийг эмзэглэн хүлээн авч, санаа зовж, айдас түгшүүрт автаж байгаагаа төрийн олон албан хаагч бидэнд илэрхийллээ.

Төрийн албыг дэлгүүрийн бараа мэт харж, мөнгөөр үнэлэн, албан үүргээ гүйцэтгэж байгаа албан хаагчдыг хомроглон халах тухай энэ бичлэг нь ажлаа шударгаар хийж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг айдаст автуулжээ.  Төрийн албыг улс төрийн арилжаа наймааны хар зах болгохыг санаархсан энэхүү үйлдэл нь олон мянган эгэл жирийн, шударга албан хаагчийн нэр төрийг сэвтүүлсэн, Монгол Улсын Үндсэн хууль, бусад холбогдох хуулиудыг зөрчсөн төдийгүй төрийн албыг тасралтгүй үргэлжлүүлэх, залгамж чанарыг алдагдуулж,  уландаа гишгэсэн маш ноцтой үйлдэл боллоо.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ямар ч шатанд ажиллаж байгаа албан хаагчдыг бид улс төрийн  үзэл бодлоор ялгаварлалгүйгээр ажлын  дадлага туршлага,  мэргэжил ур чадварыг харгалзан, тогтвортой ажиллуулж ирсэн.   Нийслэлийн  нутгийн  захиргааны албан  тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулах, дэвшүүлэн  ажиллуулах гэсэн  зарчмыг хатуу  баримтлан ажиллаж, нийслэлийн  нутгийн  захиргааны байгууллагуудын  төрийн  албан хаагчдын  нийгмийн  асуудлыг   үе шаттайгаар шийдвэрлэсээр ирсэн, цаашид ч энэ зарчмын дагуу ажиллах болно.
 
НИЙСЛЭЛ ДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан