Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Сонгуулийн өдөр хил, гааль хэвийн ажиллана
Сонгуулийн өдөр буюу энэ сарын 29-ний өдөр бүх нийтээрээ амарна. Иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс гаргасан энэ шийдвэр хил, гаальд хамаарах эсэх асуултад Гааль, татварын газраас ямар нэгэн хариу өгсөнгүй. Харин Хил хамгаалах ерөнхий газар ийм хариулт өгч байна.

Сонгуулийн өдрийн хувьд хил, гааль амрах эсэх талаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Гадаад хэргийн яамнаас тайлбар хүссэн. Одоогоор хариу ирээгүй байна. Харин наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт 24 цагаар ажиллаж, бусад боомт амарна. Буянт-Ухаа, Замын-Үүд дэх Төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана. Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто боомт 7 дугаар сарын 11-15-ныг хүртэл ажиллахгүй, 7 дугаар сарын 16-наас хэвийн ажиллах аж. АСЕМ-ын өдрүүдэд хил гааль хэвийн ажиллана гэлээ. Сонгуулийн өдөр хил гаалиар орж, гарах нь чөлөөтэй байх нь.

0 Сэтгэгдэл



















