Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Их Британийг Европын холбооноос гарахад Шотланд садаа болж магадгүй

Их Британи улсыг Европын холбооны гишүүнчлэлээс гарахад Шотландын засаг захиргаа хориг тавьж магадгүй гэж Шотландын засгийн газрын тэргүүн Никола Стержен Би-би-си агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.
Их Британид пүрэв гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар санал өгсөн нийт иргэдийн 51,9 хувь нь Европын холбооноос гарах нь зүйтэй гэсэн санал өгсөн юм. Харин Шотландын иргэдийн 38 хувь нь британичуудтай санал нэг байсан бол 62 хувь нь Их Британи Европын холбооноос гарах хэрэггүй гэсэн санал өгсөн юм.
Стержен хатагтай Британийн засгийн газар Европын холбооноос гарах уу гэж Шотлондын засгийн газраас асуувал “тэгье” гэж болох юм, харин шотландын парламентаас ингэж асуувал хууль тогтоогчид ийм зөвшөөрөл өгөхгүй гэжээ. Тэрээр түүний тэргүүлдэг нам парламентын 129 суудлын 63-ыг нь авсан гэдгийг бас сануулсан байна.
Шотландын ерөнхий сайд Стержен бас одоо үйл явдал цаашид хэрхэн өрнөх юм, Шотландчууд хэнтэй, Британийн юм уу, Лондонгийн хуу, эсвэл Брюссельтэй яриа хэлэлцээ хийх юм уу гэж асуугаад Европын холбоотой хийх яриа хэлэлцээрээ ойрын үед эхлүүлнэ гэсэн байна.
Харин шотланпдын консерваторуудын тэргүүнэ Рут Дэвидсон болохоор Эдинбургийн парламентад Британийг Европын холбооноос гаргах шийдвэрийг болколж эсэргүүцэх бүрэн эрх байхгүй гэсэн байна.
2014 онд Шотландад Их Британийн бүрэлдхүүнээс гарах эсэх талаар бүх нийтийн санал асуулга болж ард иргэдийн 55 хувь нь Их британийн бүрэлдхүүнд хэвээр үлдэнэ гэсэн санал өгч байсан юм.

Их Британи улсыг Европын холбооны гишүүнчлэлээс гарахад Шотландын засаг захиргаа хориг тавьж магадгүй гэж Шотландын засгийн газрын тэргүүн Никола Стержен Би-би-си агентлагт ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ.
Их Британид пүрэв гарагт болсон бүх нийтийн санал асуулгаар санал өгсөн нийт иргэдийн 51,9 хувь нь Европын холбооноос гарах нь зүйтэй гэсэн санал өгсөн юм. Харин Шотландын иргэдийн 38 хувь нь британичуудтай санал нэг байсан бол 62 хувь нь Их Британи Европын холбооноос гарах хэрэггүй гэсэн санал өгсөн юм.
Стержен хатагтай Британийн засгийн газар Европын холбооноос гарах уу гэж Шотлондын засгийн газраас асуувал “тэгье” гэж болох юм, харин шотландын парламентаас ингэж асуувал хууль тогтоогчид ийм зөвшөөрөл өгөхгүй гэжээ. Тэрээр түүний тэргүүлдэг нам парламентын 129 суудлын 63-ыг нь авсан гэдгийг бас сануулсан байна. Шотландын ерөнхий сайд Стержен бас одоо үйл явдал цаашид хэрхэн өрнөх юм, Шотландчууд хэнтэй, Британийн юм уу, Лондонгийн хуу, эсвэл Брюссельтэй яриа хэлэлцээ хийх юм уу гэж асуугаад Европын холбоотой хийх яриа хэлэлцээрээ ойрын үед эхлүүлнэ гэсэн байна.

0 Сэтгэгдэл