Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хан-Уулын ”Тэмээн жин” тэмээнийхээ тоог нэмнэ

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр дэх хуучин танктай хөшөө байсан авто замын уулзварт “Торгоны зам” нэртэй жингийн таван тэмээ цувран алхаж яваа орон зайн баримал барьсныг анзаараагүй хүн үгүй биз ээ. Энэ баримлыг нохойгоо дагуулсан морьтой хүн, жингийн есөн тэмээ цувран алхаж байгаагаар барималчид нэмж урлан байршуулж орчныг нь тохижуулж байна.

Тохижилтын ажлын хүрээнд 120 м2 талбайд явган хүний хавтан суурилуулж, 300 м2 талбайг зүлэгжүүлэн, 80 шар хуайс, хоёр хайлаас, 28 голтбор мод тарьж, шинээр зургаан сандал, зургаан хогийн сав, гурван чулуужсан мод байршуулж, хашлагыг нь будан бүрэн тохижуулахаар  болсон юм.

Тэмээн жин бүхий цогцолбор баримлын өндөр нь  350, урт нь 520, өргөн нь  260 см хэмжээтэй  байх юм байна.  Ази Европын орнуудын зочид төлөөлөгчид явах замд байрлаж буй энэхүү цогцолбор нь Монгол орны соёл, нүүдэлчин ард түмний онцлогийг дэлхий нийтэд таниулах ач холбогдолтой. Жингийн цуваанд яваа тэмээдийг өөр өөрийн онцлог бүхий хөдөлгөөнөөр алхаж байгаагаар дүрслэх бөгөөд уран барималч Ё.Далх-Очир урлаж байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан