Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчсөн түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэнэ
АСЕМ-ын уулзалт Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байна. Иргэн , аж ахуйн нэгжүүд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш зөвшөөрсөн байршилд буцааж тавих боломжтой.

АСЕМ-ын хурлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс тавьж байгаа шаардлагын дагуу  түргэн үйлчилгээний цэгүүдэд шаардах хуудас хүргүүлж, албадан нүүлгэж байгаа боловч зочид төлөөлөгчид зорчих зам маршрутын дагуу дур мэдэн  дахин байршуулж,  хууль бус үйлчилгээ эрхэлж байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиар аж ахуйн нэгж, албан тушаалтан төрийн тусгай хамгаалалтанд шаардлагатай туслалцааг үзүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллагын  албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож, албадан нүүлгэхийг анхааруулж байна.

Мөн АСЕМ-ийн бэлтгэлийг  хангах ажлын хэсгээс түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхэд анхаарч ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга нар, холбогдох байгууллагын удирдлагуудад онцгойлон үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан