Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Туркийн тагнуул нисэх буудалд халдлага болохыг урьдчилан мэдэж байсан
Улс оронд нь, нисэх буудалд халдлага болох гэж байгааг Туркийн тагнуулын алба засгийн газартаа анхааруулж байсан гэнэ. Тагнуулчид “Лалын улс” зэвсэгт бүлэглэл агаарын тээврийн салбарт, ялангуяа Стамбулын нисэх будалд халдах гэж байна гэж бүр 20 хоногийн өмнө мэдээлж байжээ.

Туркийн телевизийн CNN Turk сувгийн мэдээлснээр бол тагнуулчид энэ мэдээллээ улс орны удирдлага, бүрэн эрх бүхий бүхий л байгууллагад өгсөн гэнэ. Тэд бүр ийм халдлага болж мэдэх хэд хэдэн газар, байрлал, түүн дотор стамбулын Ататюрк нисэх буудлын нэрийг гаргаж өгч байжээ.

Ийм халдлага болох гэж байгаа тухай мэдээлэл интернетийн сүлжээгээр, “Твиттер”-ээр ч явж байж. Fuat Avni Mizah нэртэй сервисийн ашиглагч Стамбулд дэлбэрэлт болох гэж байна хэмээн халдлага болохоос хэдхэн цагийн өмнө бичсэн байна. Энэ бүхий л бичлэгүүдэд Аттюркийн нисэх буудалд аллага болох гэж байна, энэ нь “Израиль, Оростой харилцах харилцаа муудсанаас үүдэлтэй” гэж анхааруулжээ. Энэ твиттер-аккаунт бүр 2015 оноос туркийн эрх баригч намд хандсан бичлэгүүдээрээ  нэрд гарч 96 мянга орчим бичигчтэй болсон ч чухам хэн эрхэлдэг нь  өнөө болтол  тодорхойгүй байгаа юм.

Зургадугаар сарын 29-ний шөнө Стамбул хотын Ататюркийн олон улсын нисэх буудалд алан хядагчид автомат буугаар гал нээж, дараа нь гурван ч бөмбөг дэлбэлсний уршгаар 43 хүн амь алдаж, 239 хүн шархадсан юм. Амь үрэгдэгсдийн дунд гадаадын 13 орын иргэн байжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан