“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Клинтоныг хувийн хаягаас нь болж ХМТ байцаав

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшихээр нам доторхи сунгаандаа оролцож байгаа, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтоныг “электрон шуудангийн хэрэг”-ийн нь төлөө Холбооны мөрдөх товчооны ажилтнууд бямба гарагт байцаасан байна.
Клинтон 2009-2013 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны захидал бичгийг хувийн серверээрээ дамжуулан илгээж байсан нь улсын нууц задруулах, гадаадын хакеруудад ашиглуулах нөхцөл бүрдүүлсэн гэж буруутгаж байгаа юм.
Холбооны мөрдөх товчоо үүний нь төлөө эрүүгийн хэрэг үүсгээгүй байгаа ч нууц баримтууд алдсан байж болзошгүй гэж үзэн урьдчилсан мөрдөн байцаах ажил хийж байгаа юм.
“Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Клинтон өнөө өглөө Холбооны мөрдөх товчоонд сайн дураараа ирж алба хашиж байх үедээ электрон шуудан ашиглаж байсан тухайгаа ярилаа. Мөрдөн байцаах ажлыг хүндэтгэсэндээ тэрээр энэ тухайд ямар нэгэн тайлбар хийсэнгүй” гэж улстөрчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Ник Меррилл мэдэгджээ.
Клинтоны мөрдөн байцаагчидттай уулзсан уулзалт Вашингтон дахь Холбооны мөрдөх товчооны байранд гурван цаг хагас болсон гэж тэр хэлсэн байна.
CNN телевизийн мэдээлснээр бол хууль сахиулагчид урьдчилсан мөрдөн байцаалтыг долдугаар сарын 18, 25-нд болох Бүгд найрамдах болон Ардчилсан намын их хурлын өмнө дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрэв Хиллари Клинтон буруутай нь тогтоогдвол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам өөр хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй болно.

0 Сэтгэгдэл