Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Ерөнхийлөгчийг нь тагналаа гэж Литви улс Оросыг буруутгалаа

Ерөнхийлөгч Дали Грибаускайтыг тагнахын тулд албан өрөөнд нь чагнах төхөөрөг байрлуулах гэж латвийн төрийн тэргүүний хамгалалтын албаны ажилтныг худалдан авахыг санаархлаа гэж Литвийн засгийн газар ОХУ-ын иргэнийг буруутгасан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш шоронд сууж байгаа Оросын иргэн Н.Ф гэгчийг мөрдөн шалгах явцад тэрээр ерөнхийлөгчийн албан өрөөнд чагнах төхөөрөмж тавихын тулд хамгаалалтын ажилтнуудыг худалдан авахыг оролдсон, хуурамч бичиг баримт  ашиглан хил давсан гэж Литвийн эрх баригчид буруутгаж байгаа юм.

Оросыг тагнуулын хэрэгт буруутгаж байгаа нь Литвад зөвхөн энэ удаа ч биш. “Литвад ажиллаж байгаа оросын дипломатуудын гурван хүний нэг нь өөрийн орондоо тагнуулын байгууллагад ажилладаг юм уу, тэдэнтэй хамтран ажилладаг” хэмээн  литвийн сөрөг тагнуулын алба өнгөрсөн  оны гуравдугаар сард тайлан бичиж байсан юм.
Энэ бүхэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнөх шинэ жүжиг хэмээн  оросын хэвлэлүүд бичиж байна. Украины зөрчилдөөнд Москва хэт их оролцож байгаа учраас НАТО зүүн Европ дахь цэргийн оролцоогоо бэхжүүлж байгаа нь оросуудад таалагдахгүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан