Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Стамбулд болсон халдлагад буруутгаж оросын 11 иргэнийг баривчилжээ
Стамбулын олон улсын Ататюрк нисэх буудалд болсон аймшигт халдлагад буруутган Туркийн хууль сахиулагчид 17 хүнийг баривчилсны 11 нь оросын иргэн байна гэж DHA агентлаг мягмар гарагт мэдээллээ.

Гэрчүүдийн мэдүүлэг, ажиглалтын камерын дүрс  бичлэг, телефон ярианы бичлэг зэргийг авч үзээд шүүхээс бүх сэжигтнийг баривчлах шийдвэр гаргасан юм байна. Хамгийн гол буруутгах үндэслэл нь сэжигтнүүд бүгд террорист байгууллагуудтай холбоотой байжээ.

Энэ сарын 5-ны өдөр Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдагон 30 хүнийг саатуулснаа мэдэгдээд энэ дотор Стамбулын халдлагад оролцсон хүмүүс ч байгаа гэсэн юм. “Энэ хүмүүсийг саатуулснаар  чухал баримтууд илэрнэ. Энэ дунд Дагестан, Киргиз, Тажикистаны гаралтай хүмүүс байгаа” гэж тэр мэдэгдсэн байна.

Туркийн Стамбул хотын олон улсын нисэх буудалд гурван алан хядагч автомат буугаар гал нээж, дараа нь хоёр нь терминал дотор, гурав дахь нь орох хаалганы дэргэд бөмбөг дэлбэлсэн юм. Энэ халдлагын улмаас 44 хүн амь эрсэдсэний 19 нь гадаадын иргэн байсан бол 239 хүн шархадсан юм. Энэ халдлагыг үйлдсэнээ алан хядагч “Лалын улс” звэсэгт бүлэглэл хүлээгээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан