Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Дээрхийн гэгээн Далай лам 81 насны сүүдэр зэрэгцлээ

7 сарын 6-ны энэ билэгт сайн өдөр Дээрхийн гэгээн XIY Далай лам мэндэлснийг бурхны шашинт орнуудад тэмдэглэж байна.
14-р далай лам 1935 онд Түвдийн зүүн хойд хэсгийн Таксерт орших Амдо гэдэг жижиг тосгонд нэгэн тариачин гэр бүлд мэндэлжээ. Лхамо Дондуп нэртэй түүнийг хоёр настай байхад нь XIII Далай лам Түвдэн Гьацогийн хойд дүр хэмээн өргөмжилсөн байна.
Тэрээр бүхий л амьдралаа бусдыг гэгээрүүлэх, сургах, сайн үйлийг түгээн дэлгэрүүлэх үйлс хийж байгаа нь үнэхээр бахархууштай үйл юм. Дээрхийн гэгээн ямагт энх тайван, эв найрамдлыг тунхаглаж асуудлыг хүч үл хэрэглэх замаар шийдвэрлэхийг чухалчлан сургаж ирсэн хүн. Ийм ч учраасс түүнд 1989 онд Нобелийн энх тайвны шагнал хүртээж байсан юм. Тэрээр маш их түрэмгийлэл болж байх үед ч хүч үл хэрэглэх бодлогыг л тууштай баримталдаг хүн юм.
Дээрхийн гэгээн таван тивийн 60 гаруй улсаар аялж, олон олон ерөнхийлөгч, ерөнхий сайд, хаан, хатадтай уулзахдаа ч энх тайван найрамдал, хүч үл хэрэглэх талаар ярьж санал солилцдог нэгэн.
1959 оноос хойш түүнийг энх тайвныг бусдад түгээж байгаад нь, шашин хоорондын ойлголцол бий болгож, хүч хэрэглэдэггүй үзэл баримтлал, мөн дэлхий нийтийн өмнө үүрэг хариуцлага хүлээж энэрэнгүй нинжин сэтгэл гаргасаных нь төлөө олон улсын 80 гаруй шагнал, өргөмжлөл гардуулсан байдаг.

0 Сэтгэгдэл