Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Наадмын өдрүүдээр Яаралтай түргэн тусламжийн төвд 12 000 гаруй дуудлага иржээ

Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа 26 байгууллага 24 цагаар ажиллаж, Шүд эрүү нүүрний төв, дүүргийн ЭМТ-ийн дотор, шүд, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд 1000-1500 цагийн хооронд ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Наадмын өдрүүдээр түргэн тусламжийн 12 мянга гаруй дуудлага хүлээн авч, дүүргийн Эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэгт 11 мянга гаруй,  өрхийн Эрүүл мэндийн төвүүд  9000 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт  ажилласан түргэн тусламжийн баг 190 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Харин АСЕМ-ийн уулзалтын үеэр нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч, сувилагч, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй 56 ажилтан 24 цагаар үүрэг гүйцэтгэжээ. Мөн зочид төлөөлөгчдийн зам маршрутын дагуу 10 цэгт 10 түргэн тусламжийн баг, төрийн айлчлал хийсэн зочдын хамгаалалтын цуваанд 5 баг, яаралтай тохиолдолд ажиллах 1 баг нийт 16 баг бэлэн байдалд ажиллаж, гадаадын 9 зочид төлөөлөгчид үзлэг хийж зөвлөгөө өгч, 2 хүнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан