Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Нигерийн 250 мянга орчим хүүхэд өлсч үхэх аюул ойрхон байна

“Боко Харам” бүлэглэлийн хяналтад байсан Нигерийн Борно мужид 250 мянга орчим хүүхэд хоол тэжээлийн ноцтой дутагдалд ороод байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан мэдэгдэв.

Тэдгээр хүүхдүүдэд тусламж үзүүлэхгүй бол хэдэн арван мянган хүүхэд амь насаа алдах аюул ойрхон байна гэж тус сан анхаарууллаа.

“Боко Харам” бүлэглэлийн босогчдын хяналтад байсан газар нутагт амьдардаг иргэд ус, хоол хүнсний хомсдолд орсон байсан бөгөөд босогчдоос айн дүрвэсэн хүмүүс өлсч үхсэн байна гэж тус байгууллага өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Лалын босогчдын “Боко Харам” бүлэглэл нь долоон жилийн турш Нигерид халдлага, хүчирхийлэл үйлдэж, 20 мянга гаруй хүний амийг хөнөөж, 2 сая гаруй хүнийг орон гэргүй болгосон байна.

Нигерийн арми тэдний эсрэг томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулсаар байгаа билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан