Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн II шат 8 сард эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон хадагтай Еланда Фернанда Ломмен болон Азийн хөгжлийн банкны Хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд хадагтай Еланда Фернанда Ломмен, Азийн хөгжлийн банк Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцын талаар товч мэдээлэл өглөө.

Улаанбаатар хот Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд Баянхошуу, Долоон буудал орчмыг дахин төлөвлөж хотын дэд төв болгон хөгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулж,  иргэдийг түр суурьшуулах 50 айлын орон сууцны барилгыг 2 дэд төвд барьж ашиглалтад оруулсан юм. Мөн бохирын шугам татаж эхэлсэн төдийгүй цаашид цэцэрлэг, сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, бизнес инкубатор, дулааны станц барихаар төлөвлөөд байгаа юм.

Азийн хөгжлийн банкны хот байгуулалтын мэргэжилтэн Арнауд Хэкман хэлэхдээ, “Төслийн эхний үе шат дууссан, одоо  төслийн хоёрдугаар үе шатны ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Ирэх найман сардаа багтаагаад ТЭЗҮ бэлэн болно” гэлээ. Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Баянхошуу, Долоон буудал орчмыг дэд төв болгон хөгжүүлэх энэхүү төслийг ямар ч саадгүй үргэлжлүүлэхэд тал талаасаа анхаарч ажиллах хэрэгтэй. Гэхдээ бидэнд хугацаа бага байгаа учраас аль болох хамгийн түрүүнд шийдэх ёстой, тулгамдсан ажлуудаа эхлээд хийх нь зүйтэй байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх энэхүү төсөл хэрхэн хэрэгжихээс  хотын хөгжил харагдана гэдгийг онцлов.

Улаанбаатар хот Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд нийтийн тээврийг хөгжүүлэх BRT төсөл хэрэгжиж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан