Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас урамшууллын аян зарлажээ

 Цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ ТӨХК-иас цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдийнхээ дунд урамшууллын аян зарлажээ.  Аян 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс  9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилэх юм байна. Энэхүү аянд УБЦТС ТӨХК-ийн бүх хэрэглэгч оролцох боломжтой бөгөөд цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгч өөрийн танилуудаа энэ системд урих ба уригдсан танил нь системд бүртгүүлсэн тохиолдолд урьсан хэрэглэгч нь урамшууллын 1, ашигласан тохиолдолд 2 оноо авах байдлаар урамшуулалд орох юм. Урамшуулал авч эхлэх босго оноо 30 байх бөгөөд босго оноогоо давсан хэрэглэгчдийн 1 оноог 500 төгрөг, 2 оноог 1000 төгрөгөөр тооцно гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ. Оролцогчдын цуглуулсан оноонд тохирох мөнгөн урамшууллыг аянд хамрагдах сар бүрийн 20-нд тооцож, 23-ны өдрийн дотор http://my.tog.mn/ -д бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж, олгох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан