96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлаг тодорчээ

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг Бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн жилээс эхлэн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Хамгийн анхны “Алдрын Од” одонг Монголын рок попын анхдагчуудын нэг Соёл-Эрдэнэ хамтлаг хүртэж “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн "Алдрын од"-ын дурсгалын самбарыг байршуулан, “Хонхны дуу” клубээс 100 сая төгрөгөөр “Алдрын Од”-ын эздийг шагнаж урамшуулсан юм.
Тэгвэл энэ жилийн “Алдрын од”-ын эзнээр Харанга хамтлагыг тодруулсан тухай өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсын баатар, Алдрын од шагналыг санаачлагч, “Хонхны дуу” клубыг үүсгэн байгуулагч Э.Бат-Үүл нар мэдээлэл өглөө.
“Алдрын од” одонг хүртэх хамтлаг дуучдыг “Пентатоник” академиас шалгаруулдаг бөгөөд энэ жил Инээмсэглэл, Өргөө, Харанга хамтлагыг “Алдрын од” одонгоор шагнуулахаар нэр дэвшүүлжээ. “Алдрын Од” шагналыг санхүүжүүлэгч “Хонхны дуу” клубын гишүүдийн дунд нууц санал хураалт явуулахад Харанга хамтлаг шалгарсан байна. Харанга хамтлагт “Алдрын од” одонг 7 дугаар сарын 30-ны өдөр гардуулж өгөх бөгөөд энэ үдэш Чингисийн талбайд Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх шоу тоглолт болж, “Хонхны дуу” клубээс 100 сая төгрөгийг гардуулж өгнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл