Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Францад онц байдлын хугацааг нэгдүгээр сар хүртэл сунгана

Өнгөрсөн долоо хоногт Ницца хотод ачааны машинаар олон хүнийг дайран хөнөөсөн халдлага гарсантай холбоотойгоор онц байдлын хугацааг ирэх оны нэгдүгээр сар хүртэл сунгахаар Засгийн газар төлөвлөж байна гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард нийслэл Парис хотод террористууд 130 хүнийг хөнөөснөөс хойш тус улс даяар онц байдал зарлаад байгаа юм.

Энэ сарын сүүлчээр дуусах байсан онц байдлын хугацааг зургаан сараар сунгаж байгаагаа Ерөнхийлөгч Олланд өчигдөр мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “Францын холбогдох албаны хүмүүс терроризмтой тэмцэх арга хэмжээг чангатгах асуудлыг хэрэгжүүлнэ” гэжээ.

Онц байдлын хугацааг сунгах баримт бичгийг Францын парламент удахгүй албан ёсоор батлах аж.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт 31 настай тунис залуу Францын Ницца хотод “Бастилийг эзэлсэн өдөр”-т зориулсан баярын арга хэмжээг үзэж сонирхохоор цугласан олон хүн рүү  террорист этгээд ачааны машинаар дайран 84 хүнийг хөнөөсөн хэрэг гарсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан