Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Даншиг наадмыг нээж 500 лам ном хурна

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд болно. Наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд наадмын хүрээнд Монголчуудын их шүтээн Очирваань бурхныг залж, тахих, Цам харайх,  нийслэлийн иргэд сүсэгтэн олондоо зориулж 500 лам ном хурах зэрэг шашин соёлын зан үйл болно.

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 8 дугаар сарын 06-ны өглөөний 06:00 цагаас эхлэн 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Шашин дэлгэрэхийн ерөөл зэрэг ном айлдана. Энэ үеэр бурханы шашны хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан “Унзад лам нарын тэмцээн” болох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан