Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойн хүрээнд өнөөдөр тус байгууллагын удирдлагууд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Ёслолын ажиллагаанд ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис болон бусад удирдах албан тушаалтнууд оролцов.

Цагдаагийн байгууллага нь 1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын засгийн газрын шийдвэрээр “Сэргийлэх цэргийн салаа” нэртэйгээр анх тулгын чулуугаа тулсан Монгол төрийн ууган байгууллагын нэг юм. 1921-1990 оныг хүртэл цагдаагийн байгууллага нь Дотоод хэргийн яам, Нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяанд хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг биелүүлж ирсэн. 1990 оны улс төр, нийгмийн өөрчлөлтөөр Цагдаагийн ерөнхий газар болон шинэчлэгдэж, 1996 оноос Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяанд тохируулагч агентлаг болон өөрчлөгдөж хууль сахиулах чиг үүргийг гүйцэтгэж байна.

95 жилийн ойн хүрээнд өнөөдөр СТӨ-нд баярын хурал, тоглолт зохион байгуулах бөгөөд маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслолын жагсаал алхах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан