Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УИХ байнгын хороодын дарга нараа батламжлав

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд байнгын хороодын дарга нарыг батламжлах асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын дарга М.Энхболд байнгын хороодын өчигдөр хуралдсан хуваарийн дагуу байнгын хороодын дарга нарын танилцуулгыг сонсоно гэсэн юм. Ингээд байнгын хороодоос,

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаас Н.Энхболдыг,

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаас Л.Энх-Амгаланг,

Төсвийн байнгын хорооны хуралдаанаас Ч.Хүрэлбаатарыг,

Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас Ж.Энхбаярыг,

Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаас Ц.Гарамжавыг,

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас Ш.Раднаасэдийг,

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Д.Тэрбишдагвыг,

Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас Д.Сарангэрэлийг томилуулахаар дэмжсэн болохыг энэ үеэр танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү байнгын хорооны даргын асуудлын хажуугаар дэд хорооны асуудлыг хамтад нь хэлэлцэх байсан юм биш үү гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан УИХ-ын чуулганы хуралдааныг дур зоргоороо тасалдаг жишгийг халах, хариуцлагагүй гишүүдэд хариуцлага тооцдог болох, бусдын кнопыг дардаг үзэгдлийг болиулах хэрэгтэй гэсэн саналаа хэллээ.

Ингээд байнгын хороодын дарга нарыг томилохыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Н.Энхболдыг 100 хувийн саналаар, Л.Энх-Амгаланг 96 хувийн саналаар, Ч.Хүрэлбаатарыг 98.2 хувийн саналаар, Ж.Энхбаярыг  98.3 хувийн саналаар, Ц.Гарамжавыг 94.8 хувийн саналаар, Ш.Раднаасэдийг 94.7 хувийн саналаар, Д.Тэрбишдагвыг 96.5 хувийн саналаар, Д.Сарангэрэлийг 98.2 хувийн санал авав.

Үүгээр чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан