Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагчдыг нийслэлийн Засаг дарга урамшууллаа

Монгол Улсын цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж,  Үндэсний их баяр наадам болон Ази-Европын дээд түвшний 11 дүгээр  уулзалтыг зохион байгуулахад хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн цагдаагийн алба хаагч нарт талархал илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.
 
 Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/532 дугаар захирамжаар шагнуулж байгаа цагдаагийн  алба хаагч нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар баяр хүргэж, талархал илэрхийллээ.
 
Шагнал гардуулах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Цагдаагийн алба хаагчид та бүхэн хүйтэнд хөрч, халуунд халж иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг.  Би та бүхнийг шагнаж, урамшуулах тухай захирамж гаргахдаа цагдаагийн албын хамгийн хүнд хэцүүг нь үүрч байдаг хэсгийг сонгосон.  Цаашдаа ч нийслэлийн Засаг даргын хувьд цагдаагийн байгууллагын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, алба хаагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын материаллаг бааз суурийг  бэхжүүлэх чиглэлээр олон ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэх болно. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан