Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр Т.Гантөмөрийг томиллоо

 Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар Тогмидын Гантөмөрийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Бадрал эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасныг Нийслэлийн Засаг дарга хүлээн авсан байна.

Ерөнхий менежер Т.Гантөмөр нь 1959 оны 09.18-нд төрсөн. Удирдахуйн ухааны доктор, Хүний их эмч, Улс төр судлаач, Төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1999-2004 онд Удирдлагын академи, 1997-1999 онд ТЗУХ институт, 1991-1993 онд  Улс төрийн их сургууль, 1977-1982 онд Анагаах ухааны дээд сургууль, 2001 онд МУИС- ХЗСургуулийг тус тус төгссөн.

1982 онд Сүхбаатар аймгийн Хийлийн цэргийн 0146-р ангид Хүний их эмч, 1984-1985 онуудад Улсын клиникийн төв эмнэлэгт Хүний эх эмч, 1985-1987 онуудад Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын газарт Эмчилгээ эрхлэсэн орлогч, 1987-1989 онд Ээрмэлийн үйлдвэрт Цехийн эмч, 1989-1992 онуудад Ардын армийн 022-р ангийн Эмнэлгийн албаны дарга, 1992-1995 онуудад Анагаах Ухааны дээд сургуулийн Эрүүл мэндийн ажилтан хийж байжээ.

Улмаар 1995-2000 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, намын хорооны дэд дарга, 2000-2004 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2004-2008 онд Удирдлагын академын докторант, багш 2011-2012 онуудад Ерөнхий сайдын зөвлөх, 2008-2016 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ. Тэрээр  “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ын одон, “Алтан гадас” одон, Нийслэлийн “Хангарьд” одон, Боловсрол, эрүүл мэнд, хууль зүй, байгаль орчин, эдийн засгийн тэргүүний ажилтан, Төрийн захиргааны шилдэг менежер зэрэг шагналуудаар шагнуулсан  байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан