Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
БОСА ХК бусдад их хэмжээний хохирол учруулжээ

Худалдаа үйлдвэрлэл эрхэлдэг БОСА ХК саяхан интернет холбооны утас гэмтээж бусдад их хэмжээний хохирол учруулжээ. Учир нь тэрхүү утсаар харилцаа холбоо болон интернетийн шугам холбогддог гэдэг нь хэн хүнд ч ойлгомжтой юм. Харин тус компанийхан үүнийг мэдсээр байж тэгсэн үү ? аль эсвэл мэдэн будилсан уу? энэ тухай холбогдох байгууллагад нь огт мэдэгдэлгүйгээр тасалсан байна. Уг интернэт утсыг тасалсан тохиолдолд ахин шинээр мэргэжлийн хүмүүсээр холбуулах шаардлагатай байдаг аж. Учир нь дахин шинээр холболт хийлгээгүйн улмаас интернэт холбооны утас нь урьдынх шигээ ажиллахаа больж интернэтийн хурд нь маш удаан болдог байна. Тийм учраас цахилгаан холбооны мэргэжилтэн “Боса” ХК-д удаа дараа үүнийг сануулж байсан боловч өөрсдөө дур мэдэн гэмтээсэн утсаа тасалчихаад залгасан нь тус байгууллагын үйл ажиллагаанд саад болсоор байгаа нь төдийлөн хохирлыг нь барагдуулаагүй байгаа юм.

   Үүнд хамгийн их хохирол амссан байгууллага нь тэднээс холгүй орших замын цаана байдаг. Гэтэл БОСА ХК-хан уг утсыг тасалснаас болоод тус байгууллагын ажил 2 хоног саатаж ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Энэ талаар уг байгууллагынхан мэдмэгцээ БОСА ХК-д хэлсэн боловч тэд үл тоомсорлон хандаж, дотогшоо нэвтрүүлэхгүй, мөн хүлээн авч уулзахгүй маш их хүндрэл учруулжээ.

Хохирогч байгууллага шаргуу шаардлага тавин, шаардах хуудас өгөн энэ талаар зохих байгууллагад нь мэдэгдэнэ гэсний хүчинд БОСА ХК тасалсан холбооны утсыг холбохоор болсон ч мэргэжлийн холбогдох байгууллагаар нь холбуулалгүй өөрсдөө дур мэдэн холбосон нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдгийн үлгэрээр байдлыг бүр хүндрүүлж орхижээ. Тэгэхээр БОСА ХК-н энэхүү бусдыг үл тоомсорлосон явдлаас болж дээрх компани болон бусад ААН-дэд учирсан хохирлыг хэн барагдуулах вэ? гэдэг асуудал үүсээд байна.

Цахилгаан холбооны мэргэжилтэн Энэ үүднээсээ үүнд хохирч үлдсэн байгууллага болон бусад байгууллагууд холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулахаар болжээ.

Эх сурвалж: Жиргээ.мн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан