Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Зориулалтын суудалд хүүхэд тээвэрлээгүй жолоочид хариуцлага хүлээлгэнэ

 Замын цагдаагийн газраас “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 25-наас 8 дугаар сарын 25 хүртэл зохион байгуулж байна.  

“Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриатай тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хатуу хариуцлага тооцон ажиллах аж. Учир нь зам тээврийн ослын улмаас бага насны хүүхэд хохирогч болох нь өдрөөс өдөрт нэмэгдэж, зөвхөн 2 хоногт 11 хүүхэд эцэг эх асран хамгаалагчтайгаа буюу тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ осолд өртөж эрүүл мэндээрээ хохирсон байна. Эхний хагас жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 19 хүүхэд нас барж, 554 хүүхэд бэртэж гэмтсэнээс 113 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн тоо гарчээ.

Ослын шалтгааныг судалж үзэхэд хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулдаг, гудамж зам, гэр сургуулийн ойр орчин, тоглоомын талбайд тоглуулахдаа хараа хяналт тавьдаггүй, тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэдэг, хамгаалалтын суудал болон хамгаалалтын бүс ашигладаггүйгээс осолд өртөж байгаа юм. Тиймээс дээрх арга хэмжээг улс даяар сарын хугацаатай зохион байгуулж эхлээд байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан