Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Хятад эмэгтэй нисэх онгоцоор дэлхийг тойрно
Хятадын зүүн өмнөд нутгийн Сычуань мужийн оршин суугч Чэнь Зинсень хэмээх адал явдалд дурлагч бүсгүй нисэх онгоц жолоодон хоёр сарын хугацаанд 13 улсаар аялахаар төлөвлөжээ.

Энэ эмэгтэй мэргэжлийн нисгэгч биш, харин зүгээр л нисэх дуртай хуульч мэргэжилтэй хүн гэнэ.
Тэрбээр АНУ-д сурч байхдаа 2013 онд нислэг үйдэх тусгай зөвшөөрөл авсан аж.
Эхний үед гэр бүлийнхэн нь түүний энэ төлөвлөгөөг “маш эрсдэлтэй” гэж үзэн эсэргүүцэж байсан ч хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэн үзээд ийм адал явдалтай аялалд гарахыг нь зөвшөөрчээ.
Чэньтэй гэрээ байгуулахаас 20 гаруй компани татгалзсан боловч эцэст нь нэг хүн онгоцоо түүнд түрээслүүлэхээр болсон байна. Тэрбээр энэ сарын сүүлчээр эсвэл ирэх сарын эхээр нисэх багийн гурван гишүүний хамт аялалдаа гарна. Тэд далай тэнгис, мөнх цаст уулс, ширэнгэн ой, цөлийн дээгүүр нисэхээс гадна дайны хөлд нэрвэгдсэн бүс нутаг дээгүүр дайран өнгөрөх ажээ.
Энэ аяллыг хийхэд нийтдээ 200-300 мянган доллар зарцуулна гэж Чэнь ярилаа.

0 Сэтгэгдэл