Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Японы цэргийн инженерүүд зам барих туршлагаасаа хуваалцана

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хуурай замын цэргийн инженерүүдийн хамтарсан "Зам" хамтарсан сургууль хоёр дахь жилдээ болж байна.

2015 онд "Зам" хамтарсан сургуулийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Японы 15 инженер Монголын Зэвсэгт хүчний 20 гаруй алба хаагчид 2 сарын хугацаанд зам барих арга барилаас суралцжээ. Энэ онд сургалтын хугацааг 45 хоног болгож, өнгөрсөн жилийн сургалтаа улам бүр гүнзгийрүүлэх зорилт тавьсан байна.

Хамтарсан сургуулийн нээлтэд БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн Ерөнхий командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, манай улсад суугаа Японы Элчин сайдын яамны албаныхан оролцсон юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан