Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Дугуй түгжих үйлчилгээг өнөөдрөөс зогсооно

 Нийслэл хотын замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 98 дугаар тогтоолоор  “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг баталсан.  Энэхүү тогтоолыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр “хүчин төгөлдөр бус” болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Тиймээс НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдрөөс эхлэн дугуй түгжих үйлчилгээг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Дугуй түгжих нь замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж, түгжрэл үүсгэж байна. Дэлхийн хотуудад дугуй түгжих үйлчилгээг явуулахдаа хөдөлгөөнд саад учруулахгүйгээр замаас холдуулж, тусгай зогсоолд хүргэсний дараа дугуйг нь түгжиж, захиргааны арга хэмжээ авдаг. Харин нийслэл хотод дугуй нь түгжигдсэн тээврийн хэрэгслийг жолооч, цагдаа нар замаас гаргах боломжгүй байна. Наймдугаар сарын дундаас эхлээд хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг учраас шүүхийн шийдвэрийн дагуу энэ үйлчилгээг зогсоох нь зүйтэй гэж үзсэн” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан