Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
420 монгол уран нугараач Дэлхийд хосгүй үзүүлбэр үзүүлэв


 Дэлхийн урлагийн түүхэнд 420 монгол уран нугараач нэг дор цуглан уран нугаралтын хосгүй үзүүлбэр толилуулсан содон үйл явдал өчигдөр Улаанбаатарын Чингисийн төв талбайд болов.

"Хамгийн олон нугараач зэрэг уран нугарсан" хэмээн Гиннесийн номонд тодоор бичигдэх үйл явдлын гэрч нь Монгол Улсын иргэд боллоо хэмээн тоглолтыг зохион байгуулагчид  нь онцолж байв. "Уул усны домог" уран нугаралтын чуулалд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь зэрэг олон аймгийн уран нугараачид оролцлоо.

Үндэсний циркийн дэргэдэх Уран нугаралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” студи, Нугаралтын “X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх “Акработын төв", Циркийн хөгжил төвийн нугараачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугаралтын 20 студийн 350 уран нугараач, жүжигчид оролцож уран нугаралтаа хийж сонирхуулсан.

Тоглолт нэг цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн тус уран нугаралтын үзүүлбэр тоглолтын хэсгүүдээс бүрджээ. Уран нугаралтын үзүүлбэрийн дундуур Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглолтыг чимж дуу хуур эгшиглүүлсэн юм.Тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Р.Мөнхсайхан ажилласан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан