Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар хот, Хянган аймаг хоорондын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Улаанбаатар хот, Хянган аймаг хоорондын аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Намын дарга Жан Энь Хүйг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Хянган аймгийн Тамгын газрын дарга Жан Ин Цүнь, Хянган аймгийн Худалдааны газрын дарга Лиү Вэй Дүн нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Уулзалтаар сүүлийн гурван жил “Мишээл экспо” ХХК-иас Хянган аймагтай хамтран Улаанбаатар хотод “Органик бараа бүтээгдэхүүн, аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаа”, “Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж байгааг дурьдаад, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.  

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн Намын дарга Жан Энь Хүй “Юуны өмнө Улаанбаатар хотын даргын орлогчийн албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Хянган аймаг, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагаа найрсаг үргэлжилж байгаад таатай байна. Цаашид хоёр талын аялал жуулчлалын салбарыг илүү хөгжүүлж, шинэ түвшинд гаргах хүсэлтэй байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан “Хөрш орнуудын найрсаг харилцаа, гадаад худалдаа, соёл болон эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилтын хүрээнд “Эдийн засаг, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулж байгаад баяртай байна. Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, боловсон хүчин бэлтгэх, Хянган аймгийн үйлдвэрлэж байгаа цэвэр эко бүтээгдэхүүнийг нийслэлчүүдэд танилцуулж, хөдөө аж ахуй, хүнсний салбарт хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан