Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Шинэхэн гишүүд өөрсдийнхөө цалинг 30 хувиар хасна

Сангийн яамнаас боловсруулж буй төсвийн тодотголд ямар албан тушаалтны цалинг хэдэн хувиар хасч тооцож, хэдэн төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой байгааг гаргажээ. Энэ талаар тус яамны Төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбат “Төрийн өндөр болон улс төрийн албан тушаалтнууд, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнуудын цалинг бууруулах асуудал яригдаж байна. Засгийн газар ойрын үед танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар, харин төрийн захиргааны удирдах албан тушаалтнуудын цалинг 20 хувиар бууруулна. Үүнээс энэ онд 3 орчим тэрбум төгрөг, ирэх жилд 8 орчим тэрбум төгрөг хэмнэх тооцоо бий. Ер нь тэвчиж болох бүх зардлыг бууруулна. Тухайлбал, гар утас, тээвэр, шатахууны зардлыг бууруулж, тавилга, эд хошгил худалдаж авахгүй, урсгал засвар, зочид төлөөлөгч хүлээж авах зардлыг мөн буурууна. Гар утасны зардлаас гэхэд жилдээ 100-200 сая төгрөг хэмнэнэ” гэсэн мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгчийн цалин 3 сая орчим төгрөг, УИХ-ын гишүүдийнх 1 сая гаруй байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн цалингаас сая орчим нь, гишүүдийнхээс 300 мянга орчим төгрөг хасагдах нь гэсэн үг. Ирэх долоо хоногт зарлагдаж, хуралдах төлөвтэй байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Хоёр сар гаруйн хугацаанд голдуу  томилгоотой холбоотой шийдвэр гаргаж байсан УИХ-ын шинэхэн гишүүд удахгүй өөрсдийнхөө цалинг хасахад товчлуур дарах нь.  


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан