Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Усны ослоос урьдчилан сэргийлэх 21 хоногийн арга хэмжээ үргэлжилж байна
Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 21 хоногийн “Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаал гарсан.

Усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг  8 дугаар сарын 05-26 өдрүүдэд зохион байгуулж байна.  Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу буюу Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын Хадан цохионоос Хан-уул дүүргийн нутаг яармагын гүүр хүртэл  Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Гал унтраах аврах ангийн нийт  103 албан хаагч, 14 техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр эргүүлд гарч, иргэдийг  гол усны аюулаас   урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.  Мөн Завьт эргүүл 6 дугаар сарын 20 өдрөөс 9 дугаар сарын 20 хүртэл Туул гол дагуу эргүүлээр ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан