96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбат томилогдлоо
Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбатыг томиллоо.
Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад AOTS /Association for Overseas Technical Schorlarship/-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы Yamamoto Mfg компанид ажиллаж байжээ.
Франц, ХБНГУ, Эстони, БНСУ, Финлянд зэрэг улсуудад мэдээллийн технологи, цахим үнэмлэхийн үйлдвэрлэл, хэрэглээ, цахим засаглал, цахим сонгууль зэрэг чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад програмист, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн хүн юм. Б.Чинбат “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл”, “Сонгогчдын бүртгэлийн системийг автоматжуулах төсөл”, “Иргэний цахим үнэмлэх төсөл”, “Иргэний бүртгэлийн цахим архив төсөл” зэрэг томоохон төслүүдийн удирдагчаар ажиллаж, амжилттай нэвтрүүлсэн.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын болон Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй. 2011 онд төр, засгийн дээд шагнал Алтан гадас одон хүртсэн юм байна.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоо хийлээ.
Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар Б.Чинбатыг томиллоо.Б.Чинбат нь ШУТИС-ийн Холбоо, мэдээлэл технологийн сургуулийг мэдээллийн технологийн инженер мэргэжлээр төгссөн. 2002-2004 онд Япон улсад AOTS /Association for Overseas Technical Schorlarship/-д мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж, Японы Yamamoto Mfg компанид ажиллаж байжээ.
Франц, ХБНГУ, Эстони, БНСУ, Финлянд зэрэг улсуудад мэдээллийн технологи, цахим үнэмлэхийн үйлдвэрлэл, хэрэглээ, цахим засаглал, цахим сонгууль зэрэг чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагуудад програмист, хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан туршлагатай, мэргэжлийн хүн юм. Б.Чинбат “Иргэний бүртгэлийн улсын нэгдсэн сүлжээ байгуулах төсөл”, “Сонгогчдын бүртгэлийн системийг автоматжуулах төсөл”, “Иргэний цахим үнэмлэх төсөл”, “Иргэний бүртгэлийн цахим архив төсөл” зэрэг томоохон төслүүдийн удирдагчаар ажиллаж, амжилттай нэвтрүүлсэн.
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын болон Улсын бүртгэлийн тэргүүний ажилтан цол, тэмдэгтэй. 2011 онд төр, засгийн дээд шагнал Алтан гадас одон хүртсэн юм байна.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар зарим томилгоо хийлээ.
1. Өөрийнх нь хүсэлтээр Г.Ганболдыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаас чөлөөлж, тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр У.Бямбасүрэнг,
2. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөрөнг ,
3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр О.Алтансүхийг,
4. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Чинбатыг,
5.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар С.Энхтүвшин нарыг тус тус томиллоо
0 Сэтгэгдэл
























