Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Олон улсын монголч эрдэмтний салбар хуралдаанд илтгэл тавьлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй Олон улсын монголч эрдэмтний XI их хурал дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Их хурлын таван салбар хуралдааны нэг болох “Монголын түүх судлал”-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож, “Түүхийн судалгаан дахь Монголын газрын зураг” сэдвээр илтгэл тавьлаа.

Уг илтгэлд П.Цагаан Монголын хил хязгаар түүхийн нугачаанд хэрхэн өөрчлөгдөж байсныг харуулсан газрын зураг цуглуулдаг, энэ талаар сонирхон судалдаг тухайгаа дурдав. Энэ утгаараа Монголын газрын зураг бол түүх соёлын өв юм. Тэрбээр хэлэхдээ Монголын газрын зураг түүхэн явцад олонтаа өөрчлөгдсөн бөгөөд энэ өөрчлөлтийг харуулсан мэдээллийн бааз, архив, музей байгуулах санаачлага дэвшүүллээ. Өмнөд хойд хөршөөс гадна гадаадын бусад улс орны музейд Монголын газрын зурагтай холбоотой мэдээлэл байдаг. Энэ бүхнийг нэгтгэн музей байгуулбал иргэдэд сонирхолтой, эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээний ажилд тустай зүйл болно хэмээв.

Дараа нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголын газрын зургийн цуглуулгынхаа дээжээс хуралд оролцогчдод сонирхуулав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан