Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
БОАЖЯ-наас уриалга гаргав
Болц нь гүйцсэн самар тоншуул тонших төдийд л модноосоо салдаг. Харин болц дутуу, давирхайгаар бэхлэгдсэн самар тийм ч амар унахгүй. Самрын болц аравдугаар сард болдог. Гэхдээ тухайн жилийнхээ цаг уурын онцлогоос шалтгаалж арай эрт болц гүйцэх үе бий. БОАЖ-ын сайдын 2014 оны А/166 тоот “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”-ын 3.3.7-д хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан. Гэвч иргэд наймдугаар сар гарангуут самар түүхээр ойд гарч, мунаар цохих, мөчир хугалах зэргээр буруу аргаар түүж байна. Мод хүчтэй доргисноор махлаг эд эс гэмтэж, экосистем, ургалтад нь сөргөөр нөлөөлдөг ажээ.

Хуш мод хар модыг бодвол эмзэг. Үндэс нь хөрсний өнгөн хэсэгт ургадаг учраас хүчтэй салхинд ховхрон унах ч тохиолдол бий. Хуш модыг гэмтээснээр самрын гарц ч муудна. Манай орны ойн санд ургадаг Сибир хуш нийт ойн сангийн 5,5 хувь, ойн нөөцийн 9,3 хувийг эзэлдэг. Самар нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү, жирх, хэрэм, мэрэгч баавгай, гахай зэрэг олон амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм гэхэд л 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг. Харин баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог.

Тиймээс иргэдийг самар түүхдээ хуш модыг хайрлан хамгаалахыг уриалж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан