Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ойрын өдрүүдэд нийт нутгаар сэрүүснэ
Өнөө маргаашдаа төв,  зүүн аймгуудын  нутгаар бороо  орж, нийт нутгаар сэрүүснэ. Энэ сарын 25-28-нд  ихэнх нутгаар бороо хур багатай байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:
Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд  12-14 метр хүрч ширүүснэ.  Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 12-14 градус, өдөртөө сэрүүсч 20-22 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан