96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд нийт 287 мянган ам метр талбайг цэвэрлэжээ

Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал /хөл газрын ургамал/ харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 07-р сарын 01-нээс 09-р сарын 01-нийг хүртэл зохион байгуулан, ажиллаж байна. “Шарилжгүй Улаанбаатар” аян 2 үе шаттай бөгөөд эхнийх нь 07-р сарын 01-нээс 07-р сарын 30-ныг хүртэл Үндэсний их баяр наадам, АСЕМ-11 олон улсын дээд хэмжээний чуулга, уулзалтын үеэр хотын төвийн бүх гудамж талбай, Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг устгаж, орчныг цэвэрлэжээ. Мөн гэр болон орон сууцны хороолол доторх 140 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг устгасан байна.
2-р үе шат 08-р сарын 01-нээс эхэлсэн бөгөөд нийслэлийн 9 дүүрэгт хөл газрын ургамал /зэрлэг ургамал/-ыг устгах ажил нилээд өргөн хүрээгээр зохион байгууллаа. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 505 байгууллага, аж ахуйн нэгж, 162 Сууц өмчлөгчдийн холбоо орчны зэрлэгээ устгажээ. Нийт 1 сая 66 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг түүж, цэвэрлэхэд 7300 хүн оролцжээ.
Аяны хүрээнд хотын гудамжны автозам дагасан зэрлэг ургамлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /НӨААТҮГ/ цэвэрлэлээ. 7-9-р сард нийт 287,0 мян.м2 талбайн зэрлэг ургамлыг устгажээ.
Мөн аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан 8-р сарын 06, 20-ны өдрүүдэд Сэлбэ, Дундгол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагасан нийт 420,6 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг устган орчныг цэвэрлэв. Энэ ажилд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, УБтөмөр зам болон цэцэрлэгжилтийн 127 байгууллагын нийт 867 хүн оролцов.
_шарилж устгах нь эрүүл мэндэд үнэн хэрэгтэй. Энэ ажлыг бүх нитийн ажил болгомоор байна. Хашаатай айлууд хашаан дотороо байгааг арилгахгүй юм. Хорооны захиргааны ажлын нэг үзүүлэлт болгомоор байна.

Энэ жил хур бороо элбэг байснаас Улаанбаатар хотод лууль, шарилж мэт зэрлэг ургамал /хөл газрын ургамал/ харьцангүй ихээр ургасан. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” аяныг 07-р сарын 01-нээс 09-р сарын 01-нийг хүртэл зохион байгуулан, ажиллаж байна. “Шарилжгүй Улаанбаатар” аян 2 үе шаттай бөгөөд эхнийх нь 07-р сарын 01-нээс 07-р сарын 30-ныг хүртэл Үндэсний их баяр наадам, АСЕМ-11 олон улсын дээд хэмжээний чуулга, уулзалтын үеэр хотын төвийн бүх гудамж талбай, Нисэх-Яармагийн 8 км автозам, Богд уулын арын 16 км автозам дагасан нийт 70 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг устгаж, орчныг цэвэрлэжээ. Мөн гэр болон орон сууцны хороолол доторх 140 мянган ам метр талбайн зэрлэг ургамлыг устгасан байна.
2-р үе шат 08-р сарын 01-нээс эхэлсэн бөгөөд нийслэлийн 9 дүүрэгт хөл газрын ургамал /зэрлэг ургамал/-ыг устгах ажил нилээд өргөн хүрээгээр зохион байгууллаа. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нийт 505 байгууллага, аж ахуйн нэгж, 162 Сууц өмчлөгчдийн холбоо орчны зэрлэгээ устгажээ. Нийт 1 сая 66 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг түүж, цэвэрлэхэд 7300 хүн оролцжээ.
Аяны хүрээнд хотын гудамжны автозам дагасан зэрлэг ургамлыг Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл /НӨААТҮГ/ цэвэрлэлээ. 7-9-р сард нийт 287,0 мян.м2 талбайн зэрлэг ургамлыг устгажээ.
Мөн аяны хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан 8-р сарын 06, 20-ны өдрүүдэд Сэлбэ, Дундгол орчим болон Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх 17 км урт төмөр зам дагасан нийт 420,6 мянган ам метр газрын зэрлэг ургамлыг устган орчныг цэвэрлэв. Энэ ажилд Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, УБтөмөр зам болон цэцэрлэгжилтийн 127 байгууллагын нийт 867 хүн оролцов.
0 Сэтгэгдэл
2016.08.25
























