Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Намъянжу хотын хүүхдүүд Улаанбаатар хотод зочилж байна

Нийслэлийн Засаг даргын ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Энхтөр өнөөдөр БНСУ-ын Намъянжү хотын хүүхдүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Улаанбаатар Намъянжу хотуудын найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хүүхэд солилцооны хөтөлбөрт энэ жил 11 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд өчигдөр орой Улаанбаатар хотод ирсэн юм. Засаг даргын орлогч Д.Энхтөр хүүхдүүдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг уриад “Тодорхой хугацаанд Монгол орны соёл, уламжлал, цаг агаар, үзэсгэлэнт байгальтай танилцуулах боломжийг энэхүү хөтөлбөр Та бүхэнд олгож байгаа юм. Тиймээс төлөвлөсөн хөтөлбөртөө сайн хамрагдаж, очоод үе тэнгийнхэндээ Монгол орныг сайн сурталчлаарай” гэлээ. Хүүхдүүд Улаанбаатар хотод 7 хонож, нийслэлийн онцлог бөгөөд түүхэн дурсгалт газруудтай танилцах юм байна. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Наранцэцэг, Намъянжу хотын Атлетик, залуучуудын төлөөх хэлтсийн дарга Чарльз Ү нар байлцлаа.

0 Сэтгэгдэл