Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Британи руу зургаан минут тутам нэг цагаач хууль бусаар нэвтрэхийг завддаг

Дараа жил Францад Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор тус улсын Кале дахь цагаачдын хуаранг тойрсон дуулиан улам бүр газар авсаар байна. Хэдхэн хоногийн өмнө Кале хотын хажууд байрладаг цагаачдын хуаранг татан буулгахыг шаардсан фермер, боотмын ажилчид тусгай арга хэмжээ зохион байгуулсан. Тэд цагаачдын хуаранг Францын Кале хотоос Английн Дувр хот руу шилжүүлэхийг шаардсан юм. Хэрэв ингэвэл Английн хувьд тун таагүй байдал үүсэх нь гарцаагүй. Иймд шинэ Ерөнхий сайд Тереза Мэй-ийн Засгийн газар Францын эрх баригчдад хандан шинэ боломж санал болгосон байна. Энэхүү санаачлагын дагуу Кале хот дахь Сири, Афганистан, Ливи, Сомали, Иракийн цагаачид байрласан хуаранг тойруулан 1600 метр урт, 4 метр өндөр тусгай хана байгуулах аж. Хэрэв Францын Засгийн газар энэ саналыг зөвшөөрвөл Английн Засгийн газар 2 сая паунд буюу 2,7 сая еврог гаргахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Хойд Африк, Ойрхи Дорнод ба Дундад Азиас Европыг чигэлсэн цагаачдын дунд Англдийн цагаачлалын албанаас гаргадаг тэтгэмжийн хэмжээ хамгийн өндөр гэсэн яриа тархсан байдаг тул дийлэнх нь Францын Кале боомтоор дамжин Ла-Маншийн хоолой доогуур татсан төмөр ба зам ачаа тээврийн замаар Англид очих гэдэг.

Үүний улмаас хууль бусаар Англи руу нэвтрэх гэсэн цагаачдын тоо жилээс жилд улам нэмэгдэж байна. Тухайлбал, 2015 оны байдлаар гэхэд л хуул бусаар Англи руу нэвтрэх гэсэн 85 мянган цагаачдыг хил хамгаалалтын албаныхан илрүүлэн саатуулж, Францын Кале руу буцаажээ.

Энэ жил байдалд дээрдсэнгүй, Английн цагаачлалын албаны мэдээлж байгаагаар тус албаны ажилтнууд зургаан минут тутам нэг хууль бус цагаачийг илрүүлэн саатуулдаг болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан