Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
УЛААНБААТАР ХОТОД THE COLOR EVENT ДАХИН ЗОХИОГДОНО
Намрын эхэн сарын 11-ний Ням гарагт Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд болох The Color Event UB 2016 олон мянган оролцогчдыг амьдарлаа өөдрөг сэтгэлгээ, өнгөт мөрөөдлөөр бүтээхийн төлөө амьдралын эрч хүчээ 3км гүйлтээр цэнэглэхийг уриалан дуудаж байна.

Гэр бүл, залуучуудын дунд амралт чөлөөт цагийн эрүүл зөв хэвшил, аз жаргалыг нэмэгдүүлэх хамгийн хөгжилтэй, дурсамжтай арга хэмжээнүүдийн нэг болох The Color Event нь дэлхийн 225 гаруй хотуудад зохион байгуулагдсан байдаг. Олон зуун мянган оролцогчдын сэтгэлд үлдсэн Color Run нэртэй арга хэмжээнүүдэд дэлхийн томоохон алдартнууд ч оролцож байсан удаа цөөнгүй.
Улаанбаатар хотноо хоёр дахь жилдээ зохиогдож байгаа Color Event UB 2016-д оролцогчид Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн 3км гүйлтийн замын туршид агаарт дэгдэх солонгон өнгийн будаг дундуур гүйнэ. Хөгжмийн хэмнэлд өрнөх энэхүү гүйлтийн арга хэмжээ нь The Colors, Choijoo, Magnolian, House Party зэрэг амьд дуу хөгжмийн хамтлагуудын тоглолт, DJ хөгжмийн хэмнэлээр үргэлжилнэ.
Гадаад, дотоодын соёлч боловсон залуусыг олноор нь татдаг энэ жилийн гүйлтэд 10 наснаас дээш насны бүх хүн оролцох боломжтой бөгөөд хүсвэл гэр бүл, хамт олноороо ирж оролцохдоо гүйлтийн замыг эрчимтэй явган алхалтаар ч дуусгах боломжтой юм.

Дэлхий даяар хамгийн түгээмэл дасгал хөдөлгөөний хэлбэр болох богино зайны гүйлт нь урт удаан наслах эрүүл бие, саруул ухааныг дэмжин тэтгэхээс гадна өөрөө өөрийгөө ялан дийлэх суурь хэвшлийг бий болгодог. Нөгөөтээгүүр, спорт болон интертайнмент хослуулсан энэ төрлийн арга хэмжээ нь амьдралын хамгийн гэгээлэг өнгө болох инээд баяслыг мэдрүүлж, аз жаргалтай дурсамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг олон зуун мянган оролцогчид гэрчилж байна.
Арга хэмжээг санаачлан зохион байгуулагч Evex Entertainment-н залуус ярихдаа “Бид нийгэм бүхэлдээ хардлага сэрдлэгээр хөөсөрч байгааг анзаардаг, мөн Монгол залууст цагийг аятайхан өнгөрүүлэх бүтээлч шинэлэг арга хэмжээ, эерэг орчин ховор санагддаг учраас энэхүү арга хэмжээг жил бүр зохиохоор шийдсэн” хэмээн онцлов.
The Color Event UB 3K гүйлтийн арга хэмжээ нь ямар нэгэн шашны урсгал, түүнийг санхүүжүүлэгч олон улсын байгууллага, улс төр, нийгмийн байгууллага, хувь хүнтэй холбоогүй бөгөөд 100 хувь залуусын санаачилга юм.
Арга хэмжээний тасалбар 30,000₮-р худалдаалагдаж байгаа бөгөөд тасалбарт цагаан өнгийн богино цамц, нарны шил, өнгөт будаг, уух зүйл дагалдана.

0 Сэтгэгдэл