Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
9 11-нийг тохиолдуулсан эмгэнэлийн арга хэмжээ боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Обама 9 дүгээр сарын 9-11-ий өдрийг “Үндэсний залбирал ба Дурсгалыг хүндэтгэх өдөр” хэмээн зарлаж, хүмүүсийг дурсгалын цогцолборт очих, эмгэнэлийн хонхны дуу сонсох, залбирал үйлдэх зэргээр 2001 оны 9 дүгээр сарын 11-нд харамсалтайгаар амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэхийг уриалсан.
АНУ даяар алан хядагчдын дайралтад амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр  олон сая хүн залбирал үйлдэн Нью-Йорк хотноо, Дэлхийн худалдааны байгууллагын ихэр цамхаг байсан газарт цуглажээ.

Ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар 8 цаг 46 минутад буюу алан хядагчдын эзэлсэн эхний онгоц ихэр байшингийн нэгийг мөргөсөн агшинд эхэлсэн юм. Энэ үеэр амь үрэгдсэн бүх хүний нэрийг метрономын цохилт дор уншдаг уламжлалтай. Үүнтэй зэрэгцэн Гэгээн Павлын сүмд байрлуулсан Лондон хотын оршин суугчдаас 2002 онд Нью-Йоркт бэлэглэсэн “Итгэл найдварын хонх” ба халдлага болсон газрын ойролцоо байрладаг Ариун гурвалын сүмийн хонх зэрэг дуугарав.

Үүний дараа бусдын амийг аврахын төлөө зүтгэж яваад амиа алдсан гал унтраагчдын дурсгалыг хүндэтгэх ажиллагаа Нью-Йорк хотын гал түймэртэй тэмцэх албаны музейд болсон юм. Харин Ерөнхийлөгч Обама нь алан хядагчдад эзлэгдсэн гурав дахь онгоцны дайралтад өртсөн Пентагонд болсон ёслолын ажиллагаанд оролцов. Энэхүү ёслолын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгчөөс гадна, Батлан хамгаалахын сайд, Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүнүүд оролцон үг хэлж, 15 жилийн өмнө алах хядах ажиллагааны улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзлаа.

Мөн алах хядагчдын булаан эзэлсэн дөрөв дэх онгоц унаж сүйрсэн Пенсильван мужийн Шенксвилл хотод эмгэнэлийн арга хэмжээ зохион байгуулжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан