Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Албан байгууллагууд дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулахыг нийслэлээс дэмжин ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Засгийн газрын тогоолын дагуу нийслэлийн агентлагуудын бүтэц, орон тоог баталсан захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан байна. Тус захирамжийг хэрэгжүүлж ажиллахыг удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Мөн нийслэлийн өмч хөрөнгийн бүртгэлийн ажлыг тодорхой болгож улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжаар бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэж эзэнжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, ялангуяа цэцэрлэг, сургуулийн өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангахыг холбогдох газруудад даалгалаа. Түүнчлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг дэргэдээ хүүхдийн цэцэрлэг нээн ажиллуулах талаар гаргаж байгаа санал санаачилгыг  нийслэлийн зүгээс бодлогоор дэмжин ажиллана гэсэн юм.

Гэхдээ зөвхөн цэцэрлэг нээх зөвшөөрөл өгөөд зогсох биш, хүүхдийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхэл хяналт тавьж ажиллах хэрэгтэйг онцгойлон анхааруулллаа. Хүүхэд багачууд зам тээврийн осолд өртөж, бэртэх, гэмтэх, амь насаа алдах харамсалтай тохиолдол буурахгүй байгаа учраас хичээл эхлэх, тарах цагуудад хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын ажлууд хийх хэрэгтэй байгааг Замын цагдаагийн газарт үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан