Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 1657 золбин нохой устгажээ
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 09 сарын  05-наас 09 сарын 11-ний өдрүүдэд нийт 98 санал, гомдол бүртгэгдсэн бөгөөд ирсэн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.   

Энэ хугацаанд төвлөрсөн хогийн цэгүүдэд нийт 2086 машинаар 17476.21 тонн хог хаягдал тээвэрлэж устгав. Нийслэлийн Тээврийн газраас том оврын 5768 автобус, туслах шугамын 148 автобус, зуслангийн чиглэлд 35 автобус тус тус гарч ажилласан байна. Нийтийн үйлчилгээ Улаанбаатар нэгтгэлээс нийт 1657 золбин нохой устгаж булжээ.

Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахлаас өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/594 тоот захирамжийн дагуу нийслэлийн 9 авто тээврийн шалган байцаах товчоо, постуудад хяналт шалгалтын ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 10256 тээврийн хэрэгсэл, 20354 иргэнийг шалгаж, 5614 ширхэг санамж, сэрэмжлүүлгийн материал тараалаа. Эмээлтийн товчооноос 4, Тэрэлж зүүн аймгийн постноос 1, Налайх IV постноос 7 ширхэг тарвага илрүүлж, Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, тухай газарт ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан