Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Хотын ногоон байгууламжуудыг тоолж байна

Хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийг тоолох ажлын хэсэг байгуулагдан 09 дүгээр сарын 05-наас 9 дүгээр сарын 20-ны хооронд тооллогын ажлыг явуулж байна. Тооллогын комисс 3 хэсэгт хуваагдан хотын 130-аад гудамж, цэцэрлэгийн мод, сөөг, зүлгийг төрөл, зүйл бүрээр нь нарийвчлан тоолж байна. Тооллогын дүн 09-р сарын 25 гэхэд эцэслэн гарах бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийн мэдээллийн санд бүртгэгдэх юм. Тооллогын урьдчилсан дүнгээс харахад хотын гудамж талбайн мод, сөөг, зүлэгний хэмжээ 2012 оныхоос 3-4 дахин өссөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл