Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА
Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
“ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО
СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Унгарыг Европын холбооноос хөөхийг санал болгов

Б.БАДРАЛ
Люксембургийн Гадаад харилцааны сайд Жан Ассельборн нь Унгар улсыг Европын холбооноос хөөхийг уриалсан байна. Шалтгаан нь Унгар улсын одоогийн эрх баригчдын явуулж байгаа бодлого гэнэ. Жан Ассельборн нь “Европын холбооны тулгын чулуу болдог үнэт зүйлсийг алхам тутамд зөрчиж байгаа явдалтай бид эвлэрэх ёсгүй. Дайн тулаанаас дайжин дүрвэсэн хүмүүсийн эсрэг хана хаалт байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба шүүх засаглалын эрх чөлөөг хязгаарлаж байгаа Унгар мэтийн улсуудыг Европын холбооноос түр хугацаагаар эсвэл үүрд хасах ёстой” гэжээ. Тэрээр Унгарын эрх баригчдын зүгээс Ойрхи Дорнод, Хойд Африк, Афганистаны дүрвэгсдийн талаар баримталж байгаа бодлого нь аюултай төдийгүй энэ мэтээр яваад байвал дүрвэгсдийг буудаж эхлэхэд тун ойртоод байна гэж анхааруулсан байна. Хэрэв Унгарыг Европын холбоонд элсүүлэх тухай асуудлыг өнөөдөр авч хэлэлцэж байсан бол тус улсад ямар ч боломж байхгүй байх байсныг Ассельборн онцолжээ.
Өнгөрсөн сарын сүүлээр Унгарын эрх баригчид Европыг чигэлсэн дүрвэгчид хамийн олноор орж ирж байгаа Сербийн хилийн дагуу хашаа барих тухайгаа албан ёсоор мэдэгдсэн явдал Люксембургийн Гадаад хэргийн сайдын уурыг ихэд хүргэсэн бололтой. Европыг зорьсон дүрвэгсдий асуудал Люксембургийн хувьд чухал байж болохыг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч зарим судлаачийн үзэж байгаагаар Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан нь Оросыг дэмжсэн бодлого явуулж байгаагаас болж ийм мэдэгдэл хийсэн. Орбаныг Путинтай дотно харилцаатай, Оросын эсрэг хориг арга хэмжээг шүүмжилдэг гэх мэтээр Америкийн улстөрчид үзэн ядаад удаж байна. Америкийн сенатч Маккейн нь Орбаныг “неофашист дарангуйлагч” гэж нэрлэж байсан нь үзэн ядалт ямаршуу түвшинд байгаагийн тод илрэл.
Харин Европын холбоо нь Оросын эсрэг хориг арга хэмжээ, Сири, Ирак, Афганистаны дүрвэгсдийн талаар тийм ч найртай хандахгүй байгаа тул Унгарыг,өөрөөр хэлбэл одоогийн Ерөнхий сайд Орбаны явуулж байгаа бодлогыг дэмхждэг хүн цөөнгүй. Иймээс Унгарыг Европын холбооноос хөөх тухай уриаг тус холбооны гол хоёр багана гэгддэг Франц, Германы төлөөлөгчид бус газар нутгаараа дэлхийд 188 дугаарт ордог 500 мянган хүн амтай Люксембургийн сайд хийж байгааг америкчуудын явуулга гэж үзэх хүн цөөнгүй байна.

0 Сэтгэгдэл