“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа
"Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно
Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана
ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Америк ба түүний аялдан дагалдагчдыг зэмлэлээ
Б.БАДРАЛ
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер Оксфордын их сургуулийн оюутнуудад илтгэл тавихдаа ОХУ-ыг дэлхий дээр бүрэлдэн тогтсон ёс журмыг сахин хамгаалдаг дүрмийг утсгаж байна гэж мэдээлсэн явдал манайд хойд хөршийн удирдлагын уурыг хүргэсэн бололтой.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Дэлхийн хэмжээнд ёс журмыг сахин хамгаалах нь дан ганц Америкийн хийдэг юм бус харин улс болгоны хүлээх ёстой үүрэг гэдгийг америкчуудад сануулав. Тэрээр “Энэ байдлыг Америкийн мэргэжил нэгтнүүд маань хэдий чинээ хурдан ухамсарлан ойлгож, өөрчлөгдөж эхэлнэ тэр чинээгээр Сири гэх мэт шийдэгдэлгүй хуримтлагдсаар ирсэн үл ойлголцлууд хурдан шийдэгдэх болно” гэжээ. Ингээд зогссонгүй Шойгу нь ОХУ-ыг Дэлхийн хэмжээнд олон туйлт шударга ёс журмыг баримтлахын төлөө явсаар ирсэн, Америкт дагаж мөрддөг ёс журамыг Дэлхийн хэмжээнд мөрдөн дагах ёстой ёс журамтай хольж хутгах хэрэггүй гэдгийг онцолсон байна.
Шойгу “АНУ ба түүний хамсаатнууд нь Дэлхийн хэмжээнд мөрдөгдөж байсан ёс журмын тулгын чулуу болж байсан зарчмуудыг Босни ба Косовогоос эхлээд Ирак ба Ливи хүртэл тууштайгаар нураан үгүй хийх замаар устгасаар өдий хүрч байгаа. Америк дахь манай мэргэжилт нэгтнүүд маань Ирак, Афганистан, Ливи болон бусад улсад өмнө нь гаргаж байсан алдаагаа удаа дараалан давтах тоолондоо ямар ч дүгнэлт хийхгүй байна. Алдаа гаргах болгондоо Орос, Хятад гэх мэт тэднээс өөр байр суурьтай улсад бүх бурууг тохон өөрсдийгөө зөвтгөдөг болсон” гэжээ.
Б.БАДРАЛАНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер Оксфордын их сургуулийн оюутнуудад илтгэл тавихдаа ОХУ-ыг дэлхий дээр бүрэлдэн тогтсон ёс журмыг сахин хамгаалдаг дүрмийг утсгаж байна гэж мэдээлсэн явдал манайд хойд хөршийн удирдлагын уурыг хүргэсэн бололтой.

0 Сэтгэгдэл