Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
“РЖД” ачаа тээвэрлэлтийн шинэ горим баримталж магадгүй нь

Б.БАДРАЛ


“Улаанбаатар төмөр зам”-ын 50 хувийг эзэмшдэг Оросын төмөр зам буюу РЖД компани нь Монголын хувьд стратегийн ач холбогдолтой гадаадын компаниудын нэг. Ялангуяа, Монгол Улсыг Хятад Европыг холбосон гол гүүр болгох тухай яригдаж байгаа үед ачаа тээвэрлэлттэй холбоотойгоор “РЖД”-ийн гаргасан шийдвэр болгон Монголын хувьд чухал болж таараад байгаа.

Хамгийн сүүлд гэхэд л  “РЖД” компани нь ачаа тээвэрлэгчидтэй “take-or-pay” гэсэн зарчмаар гэрээ байгуулж байх тогтолцоог нэвтрүүлэх саналыг Засгийн газартаа өргөн барьсан тухай мэдээ ирлээ. Энэ зарчмыг мөрдөж эхэлбэл Монголоор дамжин Орос, цаашлаад Европ руу ачаа тээвэрлэх сонирхолтой байгаа компаниуд нь тээвэрлэх ачааны хэмжээг урьдчилан мэдэгдээд, энэ хэмжээний барааг тээвэрлэсэн үгүйгээс үл хамаараад бүрэн төлбөр хийж байх ёстой болох юм.

Энэхүү саналыг Оросын Засгийн газар зөвшөөрвөл дагаад 50 хувийг нь эзэмшдэг УБТЗ-ын ачаа тээвэрлэлтийн нөхцөлд ямар өөрчлөлт гарахыг тааж хэлэхэд хэцүү болно.

Монголын төмөр замаар дамжин Орос хүрч, цаашаа Европыг чиглэсэн ачаа тээвэр жил ирэх тусам нэмэгдэнэ гэж ярьж байгаа ч бодит байдал дээр Хятадын компаниуд нь Казахстаны төмөр зам, далайн тээврийг чухалчилж байгаа билээ. Хэрэв “РЖД” “take-or-pay” зарчмыг нэвтрүүлж, түүнийг нь УБТЗ дагавал Монголоор дамжин өнгөрдөг ачааны хэмжээ эрс багасч магадгүй нь.
0 Сэтгэгдэл
Монголд томор хэрэггуй гэдгииг Женко баталсан ш дээ Машинаар бараагаа зоогоод байж дээ ,
Хамгийн их уншсан